Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны тасгийн дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн хоногт нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Харин 1815 хүнд халдвар илрээгүй. Тодруулбал, аравдугаар сарын 16-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Мөн Энхсаран сувилалын үйлчлэгчээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймгийн хавьтлын шинжилгээнд нэг халдвар илэрсэн. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна" гэж ярилаа.