Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн хоногт гурван хүнээс халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны тасгийн дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Харин 1815 хүнд халдвар илрээгүй. Тодруулбал, аравдугаар сарын 16-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Мөн "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илэрлээ. Сэлэнгэ аймгийн хавьтлын шинжилгээнд нэг халдвар илэрсэн. Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдэж байна" гэж ярилаа.