Дотоодод тархсан халдварын НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ (2020.11.16)

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээний хариу, нөхцөл байдлыг ЭМЯ-наас 11.00 цагт хуваарийн дагуу мэдээллээ. 

Ковид-19 халдварын батлагдсан тохиолдлын мэдээллийг өнөөдрийн байдлаар хүргэе.

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид 2020.11.15-нд нийт 1818 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирусний халдвар илэрч, 1815 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарчээ.


Коронавирусийн халдвар шинээр илэрсэн тохиолдлууд (2020.11.16-ны 11.00 цагийн байдлаар)
 

  1. Аравдугаар сарын 26-нд Улаанбаатар-Будапештаас ирсэн ирсэн иргэний давтан шинжилгээнээс -1
  2. "Энхсаран" сувиллын үйлчлэгч - 1
  3. Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс -1 (11 настай хүүхэд)
     

КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.16)
 

  • НИЙТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ - 431
  • Зөөвөрлөгдсөн - 411
  • Дотоодод бүртгэгдсэн буюу нийтийн дунд тарсан халдварын тоо - 20
     

УЛААНБААТАР (ЖОЛООЧ Д-ын ХАВЬТАЛ) - 9
 

  • Улаанбаатарт бүртгэгдсэн ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс 2020.11.10-нд халдвар илэрсэн.
  • Жолооч, эхнэр хоёрын ойрын хавьтал болох ээж, дүүгээс нь 2020.11.11-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн дүүгийн ойрын хавьтал нэг оюутнаас 2020.11.12-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн  4 настай хүүхдээс 2020.11.13-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн ахын эхнэр болон ахынх нь том хүүгээс 2020.11.14-нд буюу өнөөдөр халдвар илэрлээ. 
  • Жолоочийн бага охиноос 2020.11.14-нд буюу өнөөдөр халдвар илэрлээ. 


ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД - 7
 

  • Эхний халдвар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчаас 2020.11.06-нд илэрсэн.
  • 2020.11.10-нд халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан эмчээс илрэв.
  • 2020.11.14-ний 17:00 цагийн байдлаар ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагчдаас дөрвөн эмч, хоёр сувилагч, нэг асрагч, нийт долоон хүн халдвар авсныг ЭМЯ мэдээллээ. 


СЭЛЭНГЭ АЙМАГ (ШИНЭ ГОЛОМТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА) - 4
 

  • Эхний тохиолдол аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн 70 настай эмэгтэйд 2020.11.12-нд илрэв. 
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг бэр халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг ач хүүгээс нь халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүгээс халдвар илэрснийг 2020.11.16-нд зарлав. (70 настай эмэгтэй эмнэлгээр үйлчлүүлсэн)

"ЭНХСАРАН" СУВИЛАЛ - 45 (Зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа)

(Жолооч Д тус сувилалд тусгаарлагдаж байсан)

Анх 2020.11.07-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэхэд 24 тохиолдолтой байсан. Бүх хавьтагчид тусгаарлалтад байсан. 

2020.11.06-наас урагш хөөгөөд 14 хоногийн хугацаанд тухайн сувилалд байсан ТИР-ийн жолооч нарыг мөрдсөн. Зургаан хүн халдвартай гарсан. Тэднийг байгаа газарт нь тусгаарласан. Улаанбаатар хотод байсан гурван жолоочийг ХӨСҮТ-д, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймагт байгаа гурван хүнийг тусгаарласан. Анхны шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

2020.11.16-нд "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илрэв. Халдварын тоо нэмэгдсээр одоогоор нийт 45 тохиолдол "Энхсаран" сувилалтай холбоотойгоор бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
8(202.179.25.144) 2020 оны 11 сарын 16

4 эмч 2 сувилагч 2 асрагч гэчихээд нийт 7 болдог юм уу?\nНөгөө 2 дээр 2ыг нэмээд 2 т хуваахаар хэд вэ гэхээр 2 гэдэг шиг тоо мэддэггүй яам эсвэл сэтгүүлч байх юм даа. 3 байдаг байхгүй юу даа.

0  |  0
Top