"Халдвар авсан анхны иргэн ямар нэг мал, амьтантай харьцаагүй"

2020 оны 11 сарын 16

ЭМЯ-аас коронавируст халдвын нөхцөл байдлын мэдээлэл /2020.11.16, 11:00 цаг/

"Коронавируст халдвар нь мал амьтнаар дамжих эрдэл байгаа юу? Тухайлбал Дани улсад амьтнаас халдвар дамжих боломжтой гэж үзээд 12 мянган минжийг устгасан мэдээлэл байна. Иргэн Д болон гэр хорооллын бүсэд амьдардаг иргэд хашаандаа нохойтой байсан бол гэдэг асуудал байж болно. Үүн дээр мал амьнаар дамжих эрсдэл байгаа юу. Ямар судалгаа шинжилгээ хийгдэж байгаа вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах хариултыг өглөө.


"Коронавируст халдвар амьтнаас хүнд дамжсан уу, амьтдаас бие биедээ дамжсан уу гэдэг хэд хэдэн судалгааг хийсэн. Ялангуяа коронавирус гарч байх дунд үед буюу өнгөрсөн дөрөв, тавдугаар сард Сингапур, Хонконг, АНУ-д гэрийн тэжээвэр амьтан, муур халдвар тараасан тохиолдол гарсан. Ийм учраас хүмүүст гэрийн тэжээвэр амьтадтай зайнаас харьцах зөвлөмжийг өгч байгаа. Тухайн хүнд халуурах, суулгах амт үнэр мэдрэхгүй байх зэрэг коронавируст халдварын түгээмэл шинж тэмдэг илэрвэл гэрийнхээ амьдаас өөрийгөө тусгаарлах, амны хаалт зүүх зөвлөмжүүдийг олон орнууд өгч байгаа. Гэхдээ энэ нь маш цөөхөн, гарын арван хуруунд багтахаар тохиолдол бүртгэгдсэн.  Үүнд яг халдвар дамжих замыг судлаад, одоогоор тогтоогдоогүй.

Хоёрдугаарт Дани улсын минжийн тухайд, минж дотроо "Sars-2"-той төстэй болон түүнээс арай өөр генийн мутацид орсон вирус илэрсэн юм билээ. Минжид өвчлөх шинж тэмдгүүд гарч ирсэнтэй холбоотойгоор мал эмнэлгийн шинжилгээ явуулсан.

Манай эхний балтлагдсан кластер хүний тухайд ямар нэг мал амьтантай харьцсан өгүүлэмж байхгүй." гэв.

МЭДЭЭЛЛИЙГ ВИДЕОГООР ҮЗЭХ

 

Top