Дархан-Уул аймгийн Онцгой комиссын өнөөдрийн /2020.11.16/ 12:00 цагийн хуралдаанаар зарим шийдвэрийг гаргажээ. Энэ талаар тус аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Дархан-Уул аймагт нийтээр дагаж мөрдөж байсан хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл сунгалаа. Улсын Онцгой комиссоос хүлээн зөвшөөрөгдсөн 11 төрлийн байгууллагын үйл ажиллагаа тусгай горимын хүрээнд хэвийн явагдана. Бусад аж ахуйн нэгж хөл хорионд орж, хязгаарлагдана. Өнгөрсөн дөрвөн хоногт 5502 хүнд шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээ сөрөг гарсан. Зэргэлдээх Сэлэнгэ аймагт халдвар илэрсэн, Дархан-Уул аймагт халдвар илрэх эрсдэлтэй байгаа тул халдварын шинжилгээ амжилттай үргэлжилж байна. Өчигдөр л гэхэд 4500 хүнээс шинжилгээ авсан, өнөөдөр 5000 иргэнээс шинжилгээ авч дуусгана. Ингэснээр нийт хүн амын 10 хувьд нь шинжилгээ авч байгаа юм" гэв.
Түүнчлэн "Өнөөдөр Сэлэнгэ аймагт дахин нэг халдварын шинэ бүс, голомт тогтоогдсон. Энэ нь Сэлэнгэ аймаг нь голомтыг тээгч нутаг болсон байна гэдэг нь харагдаж байна" хэмээн онцоллоо.