ШУУД: Хэнтийд бүртгэгдсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын хариу үгүйсгэгдэх магадлалтай

2020 оны 11 сарын 16

УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна /2020.11.16, 15:20 цаг/


Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг УОК-оос долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн талаар дараах мэдээллийг өглөө.

Шадар сайд Я.Содбаатар Цар тахлын хариу арга хэмжээний хүрээнд 18:00 цагаас нийслэл, орон нутгийн шат шатны онцгой комиссын дарга нартай хуралдаж, УОК-оос гаргаж байгаа бодлого шийдвэр хэрэгжилтын хүндрэл бэрхшээлийн талаар болон хэрэгжилтийн явцын талаар хуралдана.

Хоёр дахь асуудал, Хэнтий аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр иргэн сэжигтэй гарсан. PCR шинжилгээний хариуг гарахаас эргэж мэдээлнэ. Тухайн иргэдийн шинжилгээ сөрөг гарах магадлалтайг ЭМ-ийн сайд хуралдаан дээр мэдээлсэн. Учир нь Дархан-Уул аймагт 4500 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад 7 хүнээс эерэг хариу гарч байсан. Тэднээс PCR, сорьцын шинжилгээ авахад давтан сөрөг гарч, халдваргүй гэдэг нь батлагдсан. Тиймээс Хэнтийд бүртгэгдсэн хоёр иргэний түргэвчилсэн оношлуурын нариу үгүйсгэгдэх магадлалтай.

Гуравдугаарт, хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирээд гацсан иргэдийг 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулалттайгаар гаргана гэх мэдээлэл гарсан. Одоогоор ийм шийдвэр гараагүй. Та бүхэнд дахин хэлэхэд нэгдүгээр болон дам хавьтлын бүх шинжилгээний хариуг гартал иргэдийг хотоос гаргах ямар ч хөдөлгөөн хийгдэхгүй.

Дөрөвдүгээрт өнөөдөр болсон "УИХ-ын даргын зөвлөл"-ийн хурал дээр Шадар сайдын зүгээс УОК-ын гишүүн биш хүмүүс буруу ташаа мэдээллийг өөрийн цахим хуудсаар өгч байгаа асуудлыг тавьсан. Бүрэн бус мэдээллийг түгээхгүй байхыг шат шатанд нь анхаарулсан.

Тавдугаарт, Ерөнхий сайд, Шадар сайдын зүгээс "Энхсаран сувлилал" дээр гарсан асуудал дээр хууль тогтоомж зөрчигдсөн эсэх асуудал дээр хууль хяналтын байгууллагууд өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлын явцыг ярилцсан.

Зургаадугаарт, нийслэлд түгээгдэж байгаа нөөцийн махны асуудал. Өмнө нь нөөцийн махыг гурав, дөрөвдүгээр сард гаргадаг байсан. Цар тахалтай холбоотойгоор нөөцийн махыг гаргаж байна. Үүнтэй холбоотойгоор хүндрэл бэрхшээлүүд, зохион байгуулалтын асуудлууд байгаа. Нийслэлийн 15 цэгээр нөөцийн махыг тараасан. Үүнийг хүнсний дэлгүүрүүдээр түгээх бэлтгэл ажлыг хангах үүрэг даалгаврыг Шадар сайдын зүгээс нийслэлийн удирдлагуудад өгсөн. Нөөцийн мах борлуулах цэгийг нэмэгдүүлэх асуудал мөн байгаа.

Долоодугаар асуудал, хуурамч, албаны бус мэдээ, мэдээллийг зарим хэвлэл мэдээллийнхэн удаа дараа гаргаж, хувь хүмүүс хувийн орон зайдаа нийгмийн сүлжээгээр түгээх асуудалд хатуу шаардлага тавихыг хууль хяналтын байгууллагад өглөө

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
Top