Алтанбулаг хаагдсанаас хойш 9 автомашин хилийн цаана ирээд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

ХХЕГ-ын дарга, генерал Бямбасүрэн боомтуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "БНХАУ, ОХУ-тай байгуулсан хилийн боомтын хэлэлцээрийн дагуу өнөөдөр боомтууд амарч байгаа. Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу ОХУ-тай хиллэдэг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын автотээврийн хөдөлгөөнийг өчигдөр шөнийн 00 цагаас эхлэн бүрэн зогсоосон. Үүнээс өмнө 55 автомашин нэвтрүүлж жолооч нарыг шинжилгээнд хамруулж байна. Хил хаагдсаны дараа буюу өнөө өглөөний байдлаар Алтанбулаг хилийн цаана 9 автомашин ирсэн тухай мэдээлэл бидэнд ирүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Сангийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ болон бусад тээврийн байгууллагуудтай хэлэлцэн, уг автомашинуудын ачааг төмөр зам руу шилжүүлэн тээвэрлах ажлыг судалж байна.

Монгол, Оросын хилийн Цагааннуур боомтоор энэ сарын 23-наас эхлэн шатахуун, нефть тээвэрлэж эхэлнэ. Мөн Эрээнцав боомтоор шатахуун тээвэрлэнэ. 

Хилийн боомтуудаар нэвтрэх олон улсын ачаа тээвэртэй холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, ажилчдын аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимжүүлж байна" гэлээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.30.7.123) 2020 оны 11 сарын 16

Tor udirdaj bgaa humuus, ajildaa hariutslagaguin buruug Enkhnaran suvilal huleegeed, ersdel uureed ongoroh uu. Ongots harahad Enkhnaran suvilal ni toroos iluu erh medeltei bsan uu

0  |  0
Top