А.Амбасэлмаа: Сэлэнгэд батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 181 хүнээс халдвар илрээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.16/ 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 181 иргэнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Нийт манай улсад батлагдсан тохиолдол 11:00-17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй. Ойрын хавьтлын тоо нэмэгдэж 348 болсон. Үүнээс 76 хүний шинжилгээг хийж байна. Хоёрдагч хавьтагч 400 гаруй хүний шинжилгээг хийж байна" гэх мэдээллийг өглөө. 

Top