Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.16/ 17:00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Шинээр халдварын батлагдсан тохиолдол илрээгүй, харин ойрын хавьтлын иргэдийн тоо нэмэгдсэн талаар мэдээллээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 181 иргэнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Нийт манай улсад батлагдсан тохиолдол 11:00-17:00 цагийн байдлаар нэмэгдээгүй. Ойрын хавьтлын тоо нэмэгдэж 348 болсон. Үүнээс 76 хүний шинжилгээг хийж байна. Хоёрдагч хавьтагч 400 гаруй хүний шинжилгээг хийж байна" гэх мэдээллийг өглөө.