Хүүхдийн 100 мянган төгрөгийг өнөөдрөөс (2020.11.17) иргэдийн дансанд шилжүүлэх талаар Засгийн газар өмнө нь болон өнөөдөр өглөө мэдээлж байсан ч данстай, дансгүйгээр зохион байгуулж, олон банкаар дамжих нөхцөл үүссэний улмаас энэ сарын 20-ноос эхлэн олгохоор болжээ.
Энэ тухай мэдээллийг дөнгөж сая Засгийн газраас танилцууллаа.
Сануулахад, Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 0-18 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг олгож эхэлсэн ба энэ шийдвэрийг одоогоор 2021 оны эхний хагас жил хүртэл үргэлжлүүлэхээр шийдээд байгаа билээ.