Коронавирусний улмаас хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор төлбөрийн системээр хийгдсэн гүйлгээ буурах хандлагатай байна гэж Төв банкнаас мэдээллээ.
Тухайлбал, арваннэгдүгээр сарын 10-ны өдөр 850 мянган картын гүйлгээ (22 тэрбум төгрөг) хийгдэж байсан бол 13-ны өдөр 565 мянга болж буурчээ.
Арваннэгдүгээр сарын 10-ны өдөр бага дүнтэй (3 сая төгрөг хүртэл) 244 мянган гүйлгээ хийгдэж байсан бол 13-ны өдөр 149.3 мянга болж буурсан байна.
Харин их дүнтэй (3 сая төгрөгөөс дээш) гүйлгээ 3.9 мянгаас 3.4 мянга болж өөрчлөгджээ.
Банкуудаас авсан мэдээгээр АТМ-ээр хийгдсэн гүйлгээний тоо, АТМ-д цэнэглэлт хийсэн мөнгөн дүн нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс өмнөх үеийнхтэй адил, тогтвортой байна. Монголбанкнаас тухай бүр бэлэн мөнгөний зузаатгалын үйл ажиллагааг хийж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )