ШУУРХАЙ МЭДЭЭ: Гурван хүнээс КОРОНАВИРУС илэрлээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна (2020.11.17, 11:00 цаг)

2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр нийт 1762 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрч, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 434 боллоо.

Тодруулбал, Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины хоёр жолооч, Улаанбаатарын голомт буюу жолоочийн ойрын хавьтлын нэг хүний 3 дахь шинжилгээнээс коронавирус илэрчээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

 

Дархан-Уул аймагт тандалт, шинжилгээ үргэлжилж байна. Өчигдөр нийт 132 хүнээс шинжилгээ авахад нэг сэжигтэй тохиолдол илэрсэн.

Ховд аймагт тандалтын зорилгоор шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

Сэлэнгийн тохиолдол 4 хэвээр байгаа. Сэлэнгэ аймагт эхлээд нэг гэр бүлийн гурван хүн өвчилсөн. Гурвуулаа ХӨСҮТ-д ирж тусгаарлагдсан. Дараа нь өөр нэг хүн тус аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн. Сэлэнгэ аймагт тухайн хүний ойрын болон холын хавьтлуудыг түүж, тандалтын зорилгоор сорьцыг цуглуулж байгаа. 19 хүний түргэвчилсэн тестээр авсан шинжилгээний хариу эерэг гарсан. Түргэвчилсэн тестээр эерэг гарсан сорьцыг бид PCR-аар заавал баталгаажуулна.

Хэнтий аймаг руу хулгайн замаар зорчсон хоёр иргэнээс өчигдөр коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн бол PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ. Тус иргэдийн ойрын хавьтал болох найман хүнээс шинжилгээ авахад СӨРӨГ гарсан.


КОВИД-19 БА МОНГОЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ (2020.11.16)
 

  • НИЙТ ХАЛДВАРЫН ТОХИОЛДОЛ - 434
  • Зөөвөрлөгдсөн - 413
  • Дотоодод бүртгэгдсэн буюу нийтийн дунд тарсан халдварын тоо - 21
     

УЛААНБААТАР (ЖОЛООЧ Д-ын ХАВЬТАЛ) - 10
 

  • Ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс 2020.11.10-нд халдвар илэрсэн.
  • Жолооч, эхнэр 2-ын ойрын хавьтал болох ээж, хадам дүүгээс 2020.11.11-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн дүүгийн ойрын хавьтал нэг оюутнаас 2020.11.12-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн  4 настай хүүхдээс 2020.11.13-нд халдвар илэрсэн.
  • Жолоочийн ахын эхнэр болон ахынх нь том хүүгээс 2020.11.14-нд халдвар илэрлээ. 
  • Жолоочийн бага охиноос 2020.11.14-нд халдвар илэрлээ. 
  • Жолоочийн төрсөн ахын гурав дахь шинжилгээнээс 2020.11.17-нд халдвар илэрлээ.


ХӨСҮТ-ИЙН ЭМЧ, СУВИЛАГЧ, АЖИЛЧИД - 7
 

  • Эхний халдвар Сэлэнгээс ХӨСҮТ-д ирж ажиллаж байсан сувилагчаас 2020.11.06-нд илрэв.
  • 2020.11.10-нд халдвар авсан сувилагчтай нэг багт ажиллаж байсан эмчээс илрэв.
  • 2020.11.14-нд ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч нийт долоон хүн халдвар авсныг ЭМЯ мэдээллээ. 


СЭЛЭНГЭ АЙМАГ (ШИНЭ ГОЛОМТ ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА) - 4
 

  • Эхний тохиолдол аймгийн Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлсэн 70 настай эмэгтэйд 2020.11.12-нд илрэв. 
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг бэр халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • 70 настай эмэгтэйтэй хамт амьдардаг ач хүүгээс нь халдвар илэрснийг 2020.11.13-нд зарлав.
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 11 настай хүүгээс халдвар илэрснийг 2020.11.16-нд зарлав. (70 настай эмэгтэй эмнэлгээр үйлчлүүлсэн)

"ЭНХСАРАН" СУВИЛАЛ - 45 (Зөөвөрлөгдсөн гэж үзэж байгаа)

(Жолооч Д тус сувилалд тусгаарлагдаж байсан)

Анх 2020.11.07-ны өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн. Анхны тохиолдол бүртгэгдэхэд 24 тохиолдолтой байсан. Бүх хавьтагчид тусгаарлалтад байсан. 

2020.11.06-наас урагш хөөгөөд 14 хоногийн хугацаанд тухайн сувилалд байсан ТИР-ийн жолооч нарыг мөрдсөн. Зургаан хүн халдвартай гарсан. Тэднийг байгаа газарт нь тусгаарласан. Улаанбаатар хотод байсан гурван жолоочийг ХӨСҮТ-д, Өмнөговь, Орхон, Сэлэнгэ аймагт байгаа гурван хүнийг тусгаарласан. Анхны шинжилгээнүүдэд коронавирус илрээгүй.

2020.11.16-нд "Энхсаран" сувиллын үйлчлэгчээс халдвар илрэв. Халдварын тоо нэмэгдсээр одоогоор нийт 45 тохиолдол "Энхсаран" сувилалтай холбоотойгоор бүртгэгдээд байна.

Top