Коронавирусний халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед иргэн бүр халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөж, ариун цэвэр сайн сахих хэрэгтэйг ЗӨСҮТ-өөс сануулан мэдээлж байна.
Гэр хорооллын иргэдийн хувьд халдвар, хамгааллын дэглэмийн хүрээнд 00-д орохдоо өмсдөг тусдаа гуталтай байхыг анхааруулж байна.
00-д орохдоо өмссөн гутал, гэрийн шаахайгаа гэртээ өмсөх нь эрсдэлийг улам нэмэгдүүлэх юм. Түүнчлэн аяга тавгаа усанд буцалгаж, ариутган хэрэглэхийг зөвлөлөө.