“Энхсаран” сувилалд АРИУТГАЛ хийжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Халдвар голомтлон гарсан “Энхсаран” сувиллаас  80 гаруй хүнийг тусгаарлах байр руу шилжүүлсэнтэй холбоотойгоор сувиллын гурван байранд ариутгал, халдваргүйтгэл хийсэн гэж ЗӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.

Нийслэлд 18 цэгт коронавирусний шинжилгээ авч байгаа. Цэгүүдэд авсан шинжилгээний дүн манай төвийн гурван лаборатори дээр эцэслэгдэн гарч байгаа. Энэ хүрээнд 1204 шинжилгээний хариу одоогоор гараад байна. Бүгд сөрөг гарсан гэлээ.


ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ
 

  • Сүхбаатар дүүрэг: Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилал
  • Баянгол дүүрэг: Эмүжин төв
  • Хан-уул дүүрэг: Яармаг дахь Эрүүл мэндийн төвийн салбар амбулатори 
  • Сонгинохайрхан дүүрэг: Жишиг нэгдсэн эмнэлгийн байр
  • Сонгинохайрхан дүүрэг: Эрүүл мэндийн төвийн харьяа салбар амбулатори-2
  • Баянзүрх дүүрэг: Сүрьеэгийн диспансер 
  • Баянзүрх дүүрэг: 26 ортой хүүхдийн эмнэлэг 
  • Чингэлтэй дүүрэг :Эрүүл мэндийн төвийн Мэс засал, гэмтлийн тасаг 
  • Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төвийн хуучин захиргааны барилга
  • Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төвийн амбулаторийн хуучин байр 
  • Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төвийн халдвартын тасгийн байр


НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ
 

  • Сонгинохайрхан дүүрэг: 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Чингэлтэй дүүрэг: 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв
  • Баянгол дүүрэг: 46 дугаар сургууль
  • Баянгол дүүрэг: 20 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүрэг: 3 дугаар сургууль /Монгол/
  • Баянзүрх дүүрэг: 14 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүрэг: 18 дугаар сургууль
Top