Жолоочийн 10 тохиолдлын хоёр дахь хавьтал 3327 хүнд шинжилгээ хийжээ 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний 434 тохиолдол албан ёсоор батлагдаад байна. Сэлэнгэ аймагт түргэвчилсэн тестээр хариу нь эерэг гарсан 19 иргэний PCR шинжилгээний мэдээлэлд тулгуурлаж, албан ёсны мэдээллийг өгнө гэж ХӨСҮТ мэдээлсэн.

Тодотгоход, дотоодод бүртгэгдсэн тохиолдлын 10 нь нийслэл хотод албан ёсоор батлагдаад байна. 10 тохиолдлын ойрын хавьтал нь одоогоор 444 иргэн байна. Харин хоёр дахь хавьтал нь 5620 хүн байгаагаас 3327 хүнд шинжилгээ хийхэд сөрөг гарчээ.

Top