УОК бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр болон холбогдох албаны хүмүүс МҮХАҮТ-ын удирдлагууд,  гишүүн байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийжээ.  

Улс орон даяар хөл хорионы хатуу дэглэм тогтоосон энэ цаг үед ачаа бараа тээвэрлэх, худалдаа, үйлчилгээний нөхцөл байдал хүндэрсэн. Мөн зарим байгууллагын ажилтан албан хаагчид ажлын байрандаа очих боломжгүй болсноос шалтгаалж галын аюулгүй байдлаас авахуулаад маш олон тулгамдсан асуудал байгааг бизнес эрхлэгчдийн төлөөлөл хэлцгээсэн байна.

УОК-ын шуурхай штабын дарга Б.Ууганбаяр бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа дээрх асуудлуудыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар хамтарсан төлөвлөгөө боловсруулан ажиллах саналыг гаргажээ.

 

Top