Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас 17:00 цагийн мэдээллээ өглөө. /2020.11.17/
Өглөөний 11:00 цагаас хойш коронавирусний халдварын тохиолдол НЭГЭЭР нэмэгдэж, Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 435 болсон байна.
Улаанбаатар хотод 18 цэгт, Өрхийн эмнэлгүүд дээр коронавирусний шинжилгээ авч байгаа бөгөөд шинжилгээ өгөх цагаа цахимаар авахыг ЭМЯ-аас зөвлөлөө.
Мөн сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдэд гар, хөл, амны өвчин, салхин цэцэгийн халдвар нэмэгдэх хандлагатай байгааг мэдээллийн үеэр дурдлаа.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 18 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна.
ТҮРГЭВЧИЛСЭН БОЛОН PCR ШИНЖИЛГЭЭ АВАХ 11 ЦЭГИЙН БАЙРШИЛ
НЭМЭЛТЭЭР БАЙГУУЛСАН 7 ЦЭГИЙН БАЙРШИЛ