Хотод гацсан Даланзадгадын иргэдийн судалгааг авч байна

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Бүх нийтийн бэлэн байдал тогтоож, хөдөлгөөн хязгаарласантай холбоотойгоор Улаанбаатар хот, бусад аймагт хөл хорионд орсон Даланзадгад сумын иргэдийг бүртгэж эхэлсэн талаар Даланзадгад сумын Онцгой комиссоос мэдээллээ. 

Энэ хүрээнд иргэд Даланзадгад сумын Онцгой комисс, Шуурхай штабын 88817969, 70537179 дугаарт холбогдон 09-21 цагийн хооронд бүртгэлээ хийлгэж болно гэлээ. 

Иргэдийн нэгдсэн бүртгэл хийгдсэний дараа Улсын онцгой комисст саналыг хүргүүлж шийдвэрлэгдсэн тохиолдолд халдвар хамгааллын журмын дагуу иргэдийг татан авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна. 

Үүнээс гадна 400 гаруй айл өрхөд тусламж үзүүлэхээр бэлтгэж буй бөгөөд хэрэглээний нүүрсний үнийг хямдруулж иргэдэд нийлүүлэх хүсэлтийг мөн "Тавантолгой" ХК-д уламжилжээ. 

Мөн түүнчлэн Даланзадгад хотод халдваргүйжүүлэлт, ариутгалын ажлыг энэ амралтын өдрүүдэд хийх болсон байна.  


Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Т.Алтансүх тус хотод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулсныг доорх холбоосоор дэлгэрэнгүй үзнэ үү. 

Top