Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр (2020.11.17) албан бичиг хүргүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, шийдэмгий арга хэмжээг даруй авч хэрэгжүүлэхийг төрийн тэргүүний хувиар үүрэг болголоо.
Эн тэргүүнд, айл өрх бүрийг тухайлан дэмжсэн, бодит дэмжлэг, туслалцаа болох тусгай бодлогыг гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүний хүрээнд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн дотор хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрх бүхий ваучераар (эрхийн бичиг) олгох хэрэгтэй гэжээ.
Энэ бодлого, хөтөлбөр нь нийт өрхийн амьжиргааг дэмжихээс гадна айл өрхөөрөө дамжуулан нийт 900 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүддээ өгч буй бодитой, үр дүнтэй, чиглэсэн дэмжлэг болж чадна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Түүнчлэн гамшигтай тэмцэхэд зарцуулагдаж байгаа төсвийн болон хандив тусламжийн хөрөнгө ил тод бус, хардлага эргэлзээ төрүүлэх, хэт даамжирвал ард түмний жигшил, дургуйцлийг дээд зэрэгт хүргэн өдөөх хэмжээнд хүртэл асуудлыг хурцатгах хаалттай, бүрхэг байдлаар зарцуулагдаж болохгүйг санууллаа.
Тодруулбал, цар тахалтай холбогдуулан гадаад улс орон, олон улсын болон дотоодын байгууллага, иргэн, аж ахуйн нэгжээс Засгийн газарт 562,400,000 ам доллар буюу өнөөдрийн ханшаар тооцож үзэхэд 1.6 их наяд төгрөгийн хандив тусламж, хөнгөлөлттэй зээл олгосон байна. 2020 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого төсвийн тодотголд батлагдсанаар 9.7 их наяд байгаа бөгөөд Засгийн газрын хүлээн авсан хандив тусламж, хөнгөлөлттэй зээл энэхүү төсвийн орлогын 16 хувьтай тэнцэх хэмжээний байх тул зарцуулалтыг ард түмэндээ ил тод тайлагнаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, итгэлцлийг зохих ёсоор нь бэхжүүлж, болзошгүй эрсдэлээс сэргийлэн, гамшгийн хүнд үеийг хамтын хүчээр даван туулахыг чухалчлах нь зүйтэй гэжээ.
ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ ХҮНДЭРСЭНТЭЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
Сэтгэгдэл ( 25 )
Урд нь чинээлэг тэтгэврийнхний зээл 00 лэн ядарсан хөгшчүүлийг гомдоож байсан. Одоо өрхийн орлогыг нь харгалзах хэрэгтэй. Тэгээд өгсөн өгөөгүй Женко дэмжихгүй ээ. АН аас өөр хүн дэвшвэл л дэмжинэ. Хүүкийн хамжааг одоо буулгасан нь дээр.
odoo buur songuulin ajildaa orj zugeer l dotoodin aan ediin zasgiin urshuul uzuuleed l bolno tegvel dahoad songogdoh baih daa
Буруу шийдвэр.
За болиорой чи.Төрийн албан хаагчид,хүнсний үйлдвэрүүд,эрчим хүчнийхэн гээд хэвийн ажиллаж цалингаа авч байгаа өрхүүдэд 1 сая өгөх шаардлаггүй.Харин орлоггүй болсон хувийн хэвшлийнхэн ажилгүй хүмүүст өгөөч .Цаашид хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй байж ийм шийд гаргахаа болиочээ .Улсаа ард түмнээ бодоочээ битгий сонгуулийн шоу хийгээд бай
Зөв зүйтэй санал байнаа, гадны орнууд иргэд ААН-үүдээ санхүүгээр дэмжиж байна
Гишүүн тус бүрийн 250 сая, тэрбум тэрбумын хөшөө дурсгал, сайд дарга нар, ТӨҮГ-уудын тансаглалыг ганц удаа тэвчхэд л иргэн бүрт 1 сая байтугай өгөх хэмнэлт гарна шүү, уул нь.
Бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах байх дааа
nigmin daatgal toldogvi huwin baiguulagad ajil hideg humuus yaah we to
оюутнууд болон тэтгэвэрт гарч чадаагүй ажилгүй болсон иргэдийг анхаарах нь зүйтэй байна\n
11 sariin15nd uguh estoi baisan tulee nuursnii hungulultiin munguu haanaas aVAH VE
Estoi demii shiidver shuu mungu taraana gdg ni
Тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгох талаар дугараачээ Өвгөн бид ядарч туйлдаж гүйцлээ
Yu ch boloogui bhad baahan surjigneed bval, daraa n baidal bur hundervel tah bolj bainaa
Иргэн бүрт нэг сая төгрөг өгөх нь зүйтэй. Хэрэгжүүлбэл сайхан санаа байна.\n
Хүүхэдтэй айлууд харин ч Ковид гарсанаас хойш хэдэн сар хүүхэд бүрийн тоогоор 100,0 авч байгаа билээ. Харин мань мэт шиг оюутан хүүхэдтэй ганц бие ээж аавууд бага цалинтай ажил хийдэг юунд ч хамрагддаггүй байдаг учир 1 удаа эрхээ эдлээд сая төгрөг авахад юу нь болохгүй гэж. Насаараа л НДШ төллөө одоо л үр шимийг нь хүртмээр бхйна шүү
zob zov
10 хүүхэдтэй өрх , мөн нэг ч хүүхэдгүй өрх бүгд адилхан нэг нэг сая төгрөг авах нь шударга ёс мөн үү , ерөнхийлөгч өө толгойгоо жоохон ажиллуулна уу
Zow zuiteil sanal bna gehdee 800 myngad n baraa awna geh nodoo sumiin irgeded ymar shugmaar ocnihiin halamjiin grup awdag humuusiin hugatsaag n sungwal zugeer um shig 288 mynga l sungaasai
battulga belen mongo taraah zawaan uls turuu zogsoo
Ёстой тэнэг поп шийд байна наадахаа болиорой USD 5000 ₮ болно шүү наадахаа боль!!!
БАЯРЛАЛАА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ. ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД ХЭДЭН ТЭРБУМ ДОЛЛАРААР НЬ ИДЭЖ БОЛСОН ЮМ. ЭНЭ ХҮНД ҮЕД АРД ИРГЭДДЭЭ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЖ БОЛОЛГҮЙ ЯАХАВ.
ард түмнийхээ зээлийн өрийг тэглэнэ гэж АНс даалгавар авч бсан бздээ гадаадад бгаа авилгын мөнгийг татна,хагартлаа баяжисан 30гаруй 30гаруй өрхийн орлогыг шалгана гнж бсан тэр амлалтаа биелүүл
Heregjuulbel saihan sanal bn mash zov bn !!
Банк болон ББСБ ын зээлийг хойшлуулах нь зөв.\nБэлэн мөнгө тараах нь импляцийг хөөрөгдсөн гамшгийн үед бүр гамшиг үүсгэх хэрэг болох байхаа.\nАрай ч ингэж болохгүй байх аа.
тэр мөнгө чинь хаана өөрөө хувиассаа өгөх юм уу гарч л байвал хамаагүй гэж байгаа юм уу