"Найрамдал" зусланд амарч байсан 156 хүүхдээс тандалтын шинжилгээ авахад коронавируст халдвар илрээгүй байна (2020.11.17).
18:00 цагийн байдлаарх мэдээллийг сануулахад, Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 440 боллоо.
Дотоодын халдвар Улаанбаатар хотод 10, ХӨСҮТ-д 7, Сэлэнгэ аймагт 9, Дархан-Уул аймагт 1, нийт 27 тохиолдол бүртгэгдээд байна.
Өнөөдрийн тухайд Сэлэнгэ аймагт орж ирсэн ТИР машины 2 жолооч болон 5 иргэнээс, Дархан-Уул аймгийн нэг иргэн, Улаанбаатарын голомт буюу жолоочийн ахын 3 дахь шинжилгээнээс коронавирус илрээд байна.