УОК-оос ээлжит мэдээллээ хийж байна. /2020.11.17/
Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед нарийн цагийн хуваарьт орох ёстой. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед замын хөдөлгөөнд оролцох автомашиныг 17 мянга орчим байна гэж тооцоолж байсан. Гэтэл 40-50 мянган автомашин хөдөлгөөнд оролцож байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын гол ач холбогдол харагдахгүй болж байна. Тиймээс хөдөлгөөнийг хумих байдал руу орж, хатуу зохицуулалт хийхгүй бол болохгүй байгааг ард иргэд зөвөөр хүлээж аваарай.
Нийтийн тээврийн үйлчилгээний цагийг нэг цагаар багасгаж өглөө 07:00-10:00 цаг хүртэл, орой 17:00-20:00 цагийн хооронд явуулахаар болж байна. Энэ цагийн хуваарь нийтийн тээврээс гадна явган гадуур зорчих иргэдэд ч хамаатай гэв.