Маргаашнаас эхлэн ЯВГАН ХҮНИЙ хөдөлгөөнийг хязгаарлана

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

Улсын Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдал, коронавирусний халдвар, тархалттай холбоотойгоор мэдээлэл хийж байна. (2020.11.17, 21:30 цаг)

Хурлаар нийслэлийн замын хөдөлгөөн хэрхэн зохицуулагдах талаар Нийслэлийн онцгой комиссын дарга,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Бүх нийтийн бэлэн байдлын үед өдөрт 40-50 мянган авто машин хөдөлгөөнд  оролцож байна. Энэ нь өндөржүүлсэн бэлэн байдал болохгүй байна. Бид ард иргэдийнхээ төлөө юу чадах бүхнээ хийх болно. Иймд нийтийн тээвэр өглөөний 07:00-10:00, үдээс хойш 17:00-20:00 цагт үйлчилнэ. Заасан цагаас бусад хугацаанд явган хүн ч хатуу зохицуулалтад орж, хөдөлгөөн зогсоно. Нийслэлийн 90 хувьд хөл хорьж байж үр дүнд хүрнэ. Хүмүүс иргэний үүргээ ухамсарлаж биелүүлнэ гэж найдаж байна" гэв. 

Top