Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Онцгой комиссын хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Сэлэнгэ аймагт гарсан голомт төмөр зам дагуу байна гэж үзэж байна. Төмөр замын "Сүхбаатар" өртөө, "Дархан" зангилаа орчмын иргэдэд халдварласан гэж үзэж болохоор байна. Тиймээс төмөр зам дагуу айл өрх иргэдийг шалгалт, шинжилгээнлд оруулж анхаарч ажиллаж байна.
"Улаанбаатар" өртөөнд өнөөдөр сэжигтэй тохиолдол илэрсэн нь үнэн. PCR шинжилгээг ХӨСҮТ шалгаж байна. Маргааш энэ талаарх мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өгнө. Хөл хорио тогтоогоод байгаа энэ цаг үед иргэдийг гэр гэртээ байж, зам ачаалал үүсгэхгүй, хөдөлгөөнд орохгүй байж, өөрсдийгөө хамгаалахыг хүсэж байна" гэлээ.
Мөн тэрбээр УБТЗ-ын ажил хэвийн явагдаж байгаа, цаашдаа ч хэвийн явна гэдгийг онцоллоо. Тус байгууллагуудын удирдлагаас бүрдсэн Шуурхай штаб гарч, холбогдох арга хэмжээг авч ажиллана гэв.