Г.Ариунбуян: Хөл хорио зөрчвөл хуулийн дагуу ХАРИУЦЛАГА ТООЦНО

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 17

УОК-ийн хурал үргэлжилж байна. /2020.11.17/  

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хэлэхдээ  “Хөл хорионы дэглэмийг 90 хувь сахиж чадсан улс орон коронавирусний тархалтыг 40 хувиар бууруулж чадсан, дэглэмийг 80 хувь сахиж чадсан орон тархалтыг  30 гаруй хувиар бууруулж чадсан статистик байна.

Улс орнуудын туршлагыг харахад хөл хорио хамгийн үр дүнтэй арга хэмжээ болоод байна. Тиймээс ард иргэд Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төр засгийн зүгээс, бусад байгууллагуудаас тавьж буй шаардлагыг ухамсартайгаар хүлээн авахыг сануулж байна.

Хөл хорионы дүрэм журмыг зөрчсөн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцно. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд үлдэж буй хугацаанд ажилчдаа аль болох онлайнаар ажлаа хийх нөхцлийг бүрдүүлэхийг шаардаж байна гэв. 

 

 

Top