ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна /2020.11.18, 11:00 цаг/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхий дахинд 54,7 сая хүн коронавирутс хадлвараар өвчилжээ. Мөн Өчигдөр мэдээлэл хийснээс хойш дэлхий дахинд 456 мянган хүн шинээр коронавирусний халдвар авч, 6870 хүн эндсэн байна. Энэ нь өмнө өдрөөс өвчлөл 72 мянган хүнээр, эндэгдэл 957 хүнээр буурсан. Манай улсад халдвар 455 болсон. Энэ нь 11 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан, Говьсүмбэр гэсэн дөрвөн газарт багц каластер хэлбэрээр бүртгэгдсэн байна.
Багц хэлбэрээр бүртгэгдэж байгаа энэ үед ард иргэд өндөр сэрэмжтэй байх шаардлагатай. Кластер хэлбэрээр бүртгэгдсэн энэ үед бид бүгд коронавирусний халдвар авах эрсдэлтэй. Тийм учраас коронавируст халдвараас сэргийлэх хамгийн чухал зүйл бол өнөөгийн байдлаар гэртээ байх гэдгийг дахин хэлье.
Нийслэлийн түргэн оношилгооны цэгт 24 цагийн хугацаанд 9200 гаруй хүн шинжилгээ өгсөн. ЗӨСҮТ-ийн дөрвөн баг нийслэлийн өвчлөл гарсан голомтын халдваргүйтгэл хийж, нийт 29 обектод эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн. Мөн 119, 18000119 утсанд 7239 иргэн хандаж, ковид-19 халдварын талаарх шинжилгээ хэрхэн өгөх талаар болон бусад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөмж зөвлөгөө авсан байна." гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ