Дархан-Уул аймагт дахин сэжигтэй хоёр тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 11 сарын 18

Дархан-Уул аймагт өнөөдрийн байдлаар дөрвөн хүн коронавирусний халдвар авсан нь батлагдсан билээ. Түүнчлэн халдварын сэжигтэй гурван тохиолдол бүртгэгдээд байгаа юм. 

Тэгвэл дөнгөж сая тус аймагт түргэвчилсэн оношлуураар хоёр хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Ингэснээр Дархан-Уул аймагт сэжигтэй таван тохиолдол бүртгэгдээд байгаа талаар албаныхан мэдээллээ. Тухайн таван иргэнийг ХӨСҮТ-д хүргэсэн бөгөөд PCR шинжилгээний хариу удахгүй гарах аж. 

Top