ШУУД: 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

2020 оны 11 сарын 18

Монгол Улсад коронавируст халдвар гарсантай холбоотойгоор ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг өдөрт хоёр удаа нэгдсэн байдлаар өгч байна.


2020.11.18, 17:00 цагийн ээлжит мэдээлэл

Өнөөдөр 963 хүнд шинжилгээ хийхэд 18 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Улсын хэмжээнд нийт коронавиурст халдварын батлагдсан тохиолдол 473 болж байна. Сүүлийн үед бүргэгдээд байгаа халдварын голомтод бүртгэдсэн өвчлөлийн танилцуулбал Сэлэнгэ аймагт нийтдээ 23, Дархан-Уул аймагт 8, Говьсүмбэрт 1, Улаанбаатар хотод 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбаатар хотын халдварын голомтод хийгдэж байгаа шинжилгээнээс хоёр дахь давтан шинжилгээнд 139 хүн, гурав дахь давтан шинжилгээнд 40 хүн орсон. Шинжилгээ, тандалт судалгааны ажил үргэлжилжлэн хийгдэж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 

 

Top