Азийн хөгжлийн банк хөгжиж буй гишүүн орнууддаа коронавирусний эсрэг вакцин авахад зориулж 20.3 сая ам.долларын санхүүжилт олгох болсоноо зарлалаа.
Зөвхөн вакцины туслалцаа үзүүлээд зогсохгүй вакцин нэвтрүүлэх, халдварт өвчний үед бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх, вакцины тээвэрлэлт зэрэгт техникийн туслалцаа үзүүлэх аж.
Вакцин авахад үзүүлэх дэмжлэгийг НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх юм байна.
Вакцин авах дэмжлэг болох 20 сая ам.долларыг АХБ-ны Техникийн тусламжийн тусгай сангаас, 300 мянган ам.долларыг Япон улсын Засгийн газарын Өндөр технологийг дэмжих сангаас гаргахаар болжээ.
Эх сурвалж: ADB