Коронавируст халдварын ээлжит мэдээлэл /2020.11.18, 17:00 цаг/
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Халдварын голомтын тандалт судалгаа, хариу арга хэмжээ авах явцад ард иргэд маань туслалцаа үзүүлэх, бидний зарласан харьяалалд байгаа иргэд ирж шинжилгээ өгөх хэрэгтэй байна. Тухайлбал, 2020 оны 11 дүгээр сарын 08-нд Соёлын төв өргөөнд "Эмоци" продакшны тоглолтыг үзсэн хүмүүс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаар бүртгэгдсэн хэсэг хүмүүс байгаа. Үүний дотор зарим хүмүүс мэдээллээ буруу өгөх, шинжилгээнд хамрагдахгүй асуудал байна. Тухайлбал дараах суудалд суусан хүмүүс шинжилгээнд яаралтай хамрагдана уу.
Ингэж зарласан тохиолдолд тодохой хэмжээний хүмүүс ирэхгүй байвал халдарын голомтыг тэлэх, ард иргэдийн дунд халдвар тараахад нөлөөлөх учраас та бүхнийг ухамсарлаж, ойлгон ирж шинжилгээгээ өгнө гэдэгт итгэж байна." гэв.
ХОЛБОГДОХ УТАС: 92263888, 92268517
ШУУД ДАМЖУУЛАЛТ