Засгийн газрын 2020 оны 11-р сарын 18-ны өдрийн ээлжит хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг 2021 оны 7-р сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан билээ.
ХААН Банкны хувьд цар тахлын хүнд үед харилцагчдаа санхүүгийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, хүнд үеийг давахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ипотекийн зээлтэй харилцагчдын зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж, эргэн төлөлт хойшлуулах хүсэлтийг өнгөрсөн хавраас хойш цахимаар хүлээн авч, шийдвэрлэж ирсэн. Энэ үйл ажиллагаагаа одоо ч үргэлжилж байна.
Хэрэв та ипотекийн зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулахыг хүсвэл www.khanbank.com цахим хуудсаар ороод дэлгэцний дээд хэсэгт байгаа Хүсэлт илгээх товчлуур дээр дарж, хүсэлтээ өгөх боломжтой. Магадгүй орон нутгийн иргэд болон цахимаар хүсэлт өгөх боломжгүй бол ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн лавлах утас 1800-1917-д хандан нэр, зээлийн данс, утасны дугаараа бүртгүүлж хүсэлтээ өгч болно. Банк утсаар эргэж холбогдон хүсэлтийг шийдвэрлэх юм.
Банк харилцагчдаас ямар нэгэн нэмэлт материал, нотолгоо шаардахгүйгээр хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж байгааг дуулгахад таатай байна.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг харилцагч танд баярлалаа