Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2020 оны 11 дүгээр сарын 14-нд коронавирусний сэжигтэй хүн ирсэн гэх мэдээллийн дагуу Аймаг, Сумын Онцгой комисс, тусгай үүргийн байгууллагууд ажиллан иргэн Д-г Цогтцэций сумын засварын нэгэн компанид ажиллаж байхад нь тусгаарласан байна.
Мөн хамт ажиллаж, амьдардаг 42 иргэнийг тусгаарлан түргэвчилсэн тестээр шалгаж үзэхэд бүгд сөрөг гарсан байна. Иргэн Д-г газар дээр нь түргэвчилсэн тестийн шинжилгээнд хамруулан, аймгийн БОЭТ-д сорьц илгээн баталгаажуулах шинжилгээ буюу PCR хийхэд хариу нь сөрөг буюу халдваргүй болох нь шинжилгээгээр батлагджээ. Улмаар тус суманд тогтоогоод байсан хатуу хөл хориог сулруулсан тухай Өмнөговь аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.