Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломж бий гэж Г.Ёндон сайд хэллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Монгол Улс коронавирусний халдварыг дотооддоо алдаж, хөл хорио тогтоосон энэ үед эдийн засаг, иргэдийн амьжиргаанд хүнд цохилт болохоор байна. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нүүрсний экспорттой холбоотой таатай мэдээлэл өглөө. Оны эхэнд цар тахлаас шалтгаалан 9.5 сая тонноор тасраад байсан нүүрсний экспортод өнөөдрийн байдлаар сайн мэдээ байна.

“Ногоон гарц” хэрэгжиж эхэлснээр дөрвөн сарын дотор  14 сая тонн буюу сард дунджаар 3.5 сая тонн нүүрс экспортод гаргаж байгаа гэлээ. Цаашид энэ хэмжээг нэмэгдүүлэх боломж байгаа.  Монгол Улс ирэх жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй гэж салбарын сайд өчигдөр Ерөнхий сайдтай зэрэгцэн сууж байхдаа албан ёсоор мэдэгдлээ.

Нүүрсний экспортыг гүйцэтгэхдээ халдвар, хамгааллын дэглэмийг  маш сайн сахих ёстой. Энэ хүрээнд Тавантолгойн  орд дээр нүүрсний олборлолт, экспортын үйл ажиллагаа явуулж байгаа гурван аж ахуйн нэгж,   Нарийнсухайтын орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн аж ахуйн нэгжийг нэгтгэн  халдвар хамгаалал, ариутгал халдваргүйтгэлийн аюулгүй бүсүүдийг байгуулна гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.181.179) 2020 оны 11 сарын 19

Амлах ч амархан л байгаа биз, ажил болох эсэхийг нь ирэх жилийн өдийд л мэдэгдэнэ дээ

0  |  0
Top