ШУУД: Нийслэл болон ТАВАН АЙМАГТ халдвар тархлаа

Э.Тэргэл | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

ЭМЯ-аас коронавирусний нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг өгч байна (2020.11.19, 11:00 цаг)

Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр 1390 хүнд шинжилгээ хийхэд 31 хүний сорьцод коронавирус илэрлээ. Улаанбаатар хот болон таван аймагт халдвар бүртгэгдэж, голомтлон гарч байна. Тодруулбал,

2020.11.19-ний 11.00 цагийн байдлаар
 

  • Улаанбаатарт - 18
  • Сэлэнгэ аймагт - 28
  • Орхон аймагт - 13
  • Дархан-Уул аймагт - 11
  • Дорноговь аймагт - 1
  • Говьсүмбэр аймагт - 1 халдвар бүртгэгдээд байна. 

Улаанбаатар хотод "Улаанбаатар" төмөр замын харьяаллын хавьтлууд дундаас 4 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. Ингээд Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийт 72 боллоо.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505 болсон ба үүнээс эдгэрсэн 329, ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна.


ШУУД ДАМЖУУЛАЛТ
 

Top