Я.Содбаатар: Нийслэлийн голомт, тархалтад ХЯНАЛТ тогтоосон

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Өнөөдөр  /2020.11.19/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хурал цахимаар явагдаж байна.

Гишүүд КОВИД-19-ийн нөхцөл байдлын талаарх Шадар сайд Я.Содбаатарын мэдээллийг сонсож байна.

Тэрбээр "Энэ сарын 17-ны байдлаар дэлхий нийтэд 55 сая хүн коронавирусний халдвар авч, 1.3 сая хүн нас баржээ. Мөн 44 улс дотоодын хөдөлгөөнийг хориод байгаа бол 90 улс сургууль, цэцэрлэгээ, 73 улс хилээ хэсэгчлэн хаагаад байна.

Бид өдөр бүр 90 цэгт коронавирусний шинжилгээ авч байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 135 хүн эмчлүүлж байна. Дотоодод бүртгэгдсэн халдварын тухайд
 

  • Улаанбаатарт -18
  • Сэлэнгэ аймагт - 24 
  • Дархан-Уул аймагт - 8
  • Дорноговь аймагт - 1
  • Говьсүмбэр аймагт - 1
  • Орхон аймагт 13 тохиолдол бүртгэгдээд байна.

Нийслэл хотын голомтын нөхцөл байдал, тархалтад хяналт тогтоосон. Харин Сэлэнгийн төмөр зам дагасан голомтоос халдвар нэмэгдэх хандлага байна" гэлээ.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Өчигдөр буюу 2020.11.18-ны байдлаарх халдварын нөхцөл байдлыг сануулахад,
 

  • Улаанбаатар -15
  • Сэлэнгэ - 23,
  • Дархан-Уул - 8,
  • Говьсүмбэр - 1, нийт 39 тохиолдол бүртгэгдээд байсан энэ тоо өнөөдөр 65 болж нэмэгдлээ. 
Top