ШУУРХАЙ: Улаанбаатарт 3, Сэлэнгэд 1, Орхон аймагт 13 тохиолдол нэмэгдлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Өнөөдөр  /2020.11.19/ чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар явагдаж байна. 


Хуралдааны эхэнд Коронавирусний халдварын дотоодын нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, ажлын явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулав. 

Тэрбээр дотоодын нийт халдвар өнөөдөр өглөөний байдлаар 65 болсныг энэ үеэр хэллээ. 

Өчигдөр буюу 2020.11.18-ны байдлаар
 

  • Улаанбаатар -15
  • Сэлэнгэ - 23
  • Дархан-Уул - 8
  • Говьсүмбэр - 1 тохиолдол бүртгэгдээд байсан бол энэ тоо өнөөдөр 65 болж нэмэгджээ.


Тодруулбал, 
 

  • Улаанбаатар - 18
  • Сэлэнгэ - 24
  • Дархан-Уул - 8
  • Дорноговь - 1
  • Орхон аймаг - 13
  • Говьсүмбэр - 1 тохиолдол бүртгэгдсэн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

 

Top