КОВИД-19 I 31 тохиолдол нэмэгдэж, ХАЛДВАРЫН ТОО 72 боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс 11:00 цагийн мэдээллийг өглөө /2020.11.19/.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад нийт 1390 хүний сорьцод шинжилгээ хийснээс 31 хүнд халдвар илэрлээ.

Дорнод аймагт 32 хүний сорьцод тандалтын шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 7 жолоочийн давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт үүссэн голомтоос 3 халдвар, Сэлэнгэ аймагт үүссэн голомтоос 4 халдвар, Дорноговь аймагт 1 халдвар, Орхон аймагт 13 халдвар, Улаанбаатар хотод 3 халдвар тус тус илэрлээ" гэв. 

2020.11.19-ний 11.00 цагийн байдлаар
 

  • Улаанбаатарт - 18
  • Сэлэнгэ аймагт - 28
  • Орхон аймагт - 13
  • Дархан-Уул аймагт - 11
  • Дорноговь аймагт - 1
  • Говьсүмбэр аймагт - 1 тохиолдол батлагдаад байна. 

Улаанбаатар хотод "Улаанбаатар" төмөр замын харьяаллын хавьтлууд дундаас 4 хүн халдвар авсан нь тогтоогдлоо. Ингээд Улаанбаатар болон орон нутгуудад гарсан халдварын тохиолдол нийт 72 боллоо.

Монгол Улсад халдварын батлагдсан тохиолдол 505 болсон ба үүнээс эдгэрсэн 329, ХӨСҮТ-д 169 иргэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд нэг хүн хүнд, 35 хүн хүндэвтэр, 126 хөнгөн байна.

Top