COVID-19: Гэртээ байхдаа болон ГАДНААС орохдоо анхаарах зүйлс

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19


Иргэн та шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол орж ирэхдээ үедээ юуг анхаарах талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг бэлтгэснийг хүргэж байна.

ГЭРТЭЭ ОРОХ ҮЕД

 

  • Гэртээ гадуур өмссөн гуталтай явахгүй байх
  • Хувцсаа гэртээ сэгсрэхгүй байх
  • Хэрэглэсэн нэг удаагийн амны хаалтыг уутанд хийж, тагтай хогийн саванд хаях
  • Бага насны хүүхдийг тэвэрч, үнсэхгүй байх
  • Гараа савандаж угааж, халдваргүйжүүлсний дараа хүүхэдтэйгээ харьцах
  • Давс, сода, нимбэгний уусмалаар ам, хоолойгоо зайлах
  • Даавуун амны хаалтыг савандаж угааж, индүүдэх

 

ГЭРТЭЭ БАЙХ ҮЕД

 

  • Худалдаж авсан бүтээгдэхүүний сав, баглаа боодлыг сайтар арчих
  • Жимс, хүнсний ногоог урсгал усанд сайтар угаах
  • Хүний гар олон хүрэлцдэг хэсгийг угааж цэвэрлэх, халдваргүйжүүлэх
  • Ор хөнжлийн даавуу, алчуурыг угааж, индүүдэж хэрэглэх
  • Бие засах газар гэрийн гадна байрладаг бол гэрийн шаахайгаа солих

 

Зөвлөмжийг ЭМЯ-ны https://covid19.mohs.mn/ цахим хуудаснаас авна уу!

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Top