QR код ашиглан ИРГЭДИЙН МАРШРУТЫГ хянадаг болно

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

УИХ-ын чуулганы хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна. 

Энэ үеэр гар утас, технологийн дэвшил ашиглаж иргэдийн явсан маршрутыг хянах боломж байгаа эсэхийг гишүүд тодруулав.

Үүнд "Арванхоёрдугаар сарын 1-нээс нэгэн шинэ апп хэрэглээнд гаргахаар төлөвлөж байна. Энэ нь QR кодыг албан байгууллага бүрт байршуулж, тухайн QR кодыг автоматаар унших гар утасны апп байх юм. Үүгээр дамжуулж иргэдийн маршрутыг хянах боломжтой. E-mongolia апп бүтээсэн залуус үүн дээр ажиллаж байгаа" гэж Шадар сайд Я.Содбаатар хэллээ.


Дашрамд тэмдэгдэхэд, Ebarimt аппликейшн шинэчлэгдэж, “КОВИД-19” мэдээллийн шинэ цонхтой болсон. 

Иргэн та “КОВИД-19” вирусийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Ebarimt аппликейшнаас шууд хүлээн авах боломжтой. 

Коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ авч байгаа цэгүүд (PCR), биеийн байдлын асуумж, байршил тэмдэглэх (QR Track) болон холбогдох мэргэжлийн байгууллагын мэдээлэл КОВИД-19 цэсэнд байршина. 
 

Top