З.Мэндсайхан: Хүнсний нөөц хангалттай байгаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны үеэр Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөцийн тоон мэдээллийг тодруулахад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах хариултыг өглөө.

З.МЭНДСАЙХАН:

-Хүнсний хангамж, нөөцийн хувьд хангалттай байгаа. Хүнсний аюулгүй байдал алдагдах үеийн хариу төлөвлөгөөний дагуу бүх нөөцөө бүрдүүлсэн. Тоон мэдээллийг гишүүдэд бичгээр өгсөн байгаа. Нийтэд ил зарлахгүй байгаа нь нөөцлөлийн тоо хэмжээтэй холбоотой хий хомсдол үүсчихвий, сандрахвий гэдэг үүднээс болгоомжлол байсан. Зарим тоог тодруулж хэлэхэд,

 

  • Мах -11 мянга 690 тонн буюу 40 хоногийн
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн - 166 хоногийн
  • Төрөл бүрийн будаа - 57 хоногийн
  • Хуурай сүү - 30 хоногийн
  • Өндөг богино хугацаанд хадгалдаг хүнс учир 2 хоногийн гэж үзнэ
  • Ургамлын тос - 22 хоногийн
  • Төмс - 316 хоногийн
  • Хүнсний ногоо - 62 хоногийн
  • Элсэн чихэр - 60 хоногийн
  • Давс - 33 хоногийн тус тус нөөцтэй байна.

 

Хүндрэлийг давж гарах хэмжээний нөөцийг хангалттай бүрдүүлсэн. Засгийн газар, УОК гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг бүх төрлийн будаа, ургамлын тосыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд малын тэжээл ургамлын тосны түүхий эдийг импортын гаалийн татвараас чөлөөлөх, дотооддоо бий болсон энэ төрлийн бүтээгдэхүүнийг гааль НӨАТ чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон тул энэ талд тайван байж болно. 

Top