Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед "Улс хоорондын шуудангаар илгээлтээр ирсэн бараагаа авч болох уу" гэсэн асуултыг иргэд ихээр тавьж байна.
Гаалийн байгууллагаас өгч буй мэдээллээр бол Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорио тогтоосон арванхоёрдугаар сарын 1-ний өдрийг хүртэл стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн болох эм, эмнэлгийн хэрэгсэл, нефтийн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүний бүрдүүлэлт хийх чиглэл өгсөн байна.
Гаалийн байгууллага эдгээр гурван бараанаас гадна нэн шаардлагатай болон түргэн муудах бүтээгдэхүүн зэрэг барааны бүрдүүлэлтийг дотоод зохион байгуулалтаараа ханган, гүйцэтгэж байгаа аж.
Хатуу хөл хорионы хугацаанд дээр дурдсан гурван бараа, бүтээгдэхүүнээс бусад төрлийн барааны бүрдүүлэлтийг 0 зогсоно гэж ойлгож болохгүй гэсэн тайлбарыг өгч байна.