Хамгаалах хэрэгслийн нөөц хүрэлцээгүй байна

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Дэд бүтцийн хяналтын чиглэлээр цахилгаан эрчим хүч түгээх, хангах, ус суваг, дулаан, орон сууц нийтийн аж ахуйн газар, тэдгээрийн харьяа түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх төв, газрын тос шингэрүүлсэн шатдаг хийн хангамжийн байгууллагууд, нийтийн тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэл, аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаад хяналт шалгалт явуулж байна.

Газрын тос хийн хяналт шалгалтанд 10 аж ахуйн нэгжийн 44 шатахуун түгээх станцад хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ.

Шалгалтаар М ойл групп, Синчи ойл, Петрожамп, Аргал ойл, Содмонгол групп, Горгаз, Жаст ойл групп ХХК зэрэг 7 ААН-ийн ШТС-уудад ажилчдын биеийн халууны үзлэг хийгдсэн бүртгэлгүй, халуун хэмжигчгүй, амны хаалт, нүдний шил, бээлийний хангалт муу, Горгаз, Петожамп, Шунхлай трейдинг, Аргал ойл, Синчи ойл ХХК зэрэг таван ААН-үүдэд цар тахлын үед мөрдөж ажиллах журам боловсруулаагүй, хамгаалах хувцас хэрэгсэлгүй, шуурхай штаб байгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн бөгөөд энэ дагуу зөвлөгөө мэдээлэл өглөө.

УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв, Баруун түгээх төвүүдийн хяналт шалгалтаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төв, Баруун түгээх төв зэрэг 2 обьектод хяналт шалгалт хийхэд Өндөр хүчдэл түгээх төв албан хаагч нарын биеийн халууныг шалгаж бүртгэл хөтлөөгүй, тусгаарлах өрөө байхгүй, түгээх төвүүдэд халдварын голомтод ажиллахад шаардлагатай хамгаалах хэрэгсэл /комбинзон, нүдний шил/-ийн нөөц хүрэлцээгүй байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Top