Эрүүл мэндийн яам 17.00 цагаас мэдээлэл хийхдээ төмөр зам дагуу илэрсэн голомтын ойрын болон хоёрдогч хавьтлуудыг тогтоох ажил үргэлжилж байгааг онцоллоо.
Төмөр замын дагуух төв суурийн газруудад халдвар нэмж бүртгэгдсээр байгаа учраас төмөр замын ойролцоох орон нутагт амьдарч, оршин сууж байгаа хавьталд орсон хүмүүс биеийн байдалдаа хяналт тавих, шинжилгээнд хамрагдах шаардлагатай байгааг ЭМЯ онцолж байна.
Улсын нэгдүгээр төв эмнэлэг COVID-19 халдварын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ард иргэдийг халдварын эрсдэлээс сэргийлж, шаардлагагүй тохиолдолд эмнэлгийг зорьж ирэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж, цахим зөвлөгөөг хүргэж эхэлжээ. Тус эмнэлэгтэй 89891891 дугаарын утсаар холбогдож болох юм.
Иргэн та шаардлагатай тохиолдолд гэрээсээ гарсан бол орж ирэхдээ үедээ юуг анхаарах талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөгөөг хүргэж байна.
ГЭРТЭЭ ОРОХ ҮЕД
ГЭРТЭЭ БАЙХ ҮЕД
КОВИД-19 халдвараас сэргийлэх НЭГДСЭН ЗӨВЛӨМЖ, ЗӨВЛӨГӨӨГ энэхүү холбоосоос авах боломжтой.