Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас 17:00 цагт өгсөн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна. 2020.11.19).
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 11:00 цагаас хойш Сэлэнгэ аймагт үүссэн голомтод 53 хүнээс шинжилгээ авахад 13 хүнээс халдвар илэрч, тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдол 41 боллоо. Улсын хэмжээнд бүртгэгдсэн дотоодын халдварын нийт тохиолдол 85 болж байна. Монгол Улсад коронавирусний батлагдсан нийт тохиолдол 518 болж байна. Өнөөдрийн 11:00 цагаас хойш 6 иргэн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэн. Нийт эдгэрсэн хүний тоо 335 боллоо. 11:00 цагаас хойш эмчилгээнд 13 хүн нэмэгдэж, нийт эмчлүүлэгсдийн тоо 176 боллоо" гэв.
Тэрбээр мөн "Голомтын ойрын болон дам хавьтлыг тогтоох ажил үргэлжилж байна. Анхны голомтоос эхлээд хавьтлаа хэлэхгүй байх, хавьтал болсон хүмүүс нь эрүүл мэндийн байгууллагад хандахгүй байх зэрэг асуудал гарч байна. Энэ нь халдварыг цааш тарахад ийм нөхцөл байдал шууд нөлөөлөх тул ард иргэд онцгой анхаарч, тавьсан шаардлагыг биелүүлэх хэрэгтэй байна.
Иргэддээ хандан энд нэг зар дуулгая. 2020 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цагаас болон арваннэгдүгээр сарын 11-ний 03:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэр, Арслантай гүүрний баруун хойно, Багшийн хөгжлийн ордны чанх хойно байрлах "Говь гурван сайхан" буюу GGS караокегоор үйлчлүүлсэн иргэд Эрүүл мэндийн яамны 119, ХӨСҮТ-ийн 80086829 дугаарын утсаар холбогдон, зөвлөгөө авахыг хүсэж байна" гэлээ.
Төмөр замын дагуух төв суурийн газруудад халдвар нэмж бүртгэгдсээр байгаа учраас төмөр замын ойролцоох орон нутагт амьдарч, оршин сууж байгаа хавьталд орсон хүмүүс биеийн байдалдаа хяналт тавих, шинжилгээнд хамрагдах шаардлагатай байгааг ЭМЯ онцолж байна.
2020.11.19-ний 17.00 цагийн байдлаарх дотоодын халдварын нөхцөл байдал
2020.11.19-ний 11.00 цагийн байдлаарх халдварын тоог сануулъя.