Өдөрт дунджаар 1500 машин нүүрс экспортолж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Уул уурхайн ашигт малтмал, эрдэс бүтээгдэхүүний экспорт хэвийн үргэлжилж байгаа гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байна.

Арваннэгдүгээр сарын 12-16-ны өдрүүдэд өдөрт дунджаар 1,500-1,530 автомашин нүүрс, 96 машин зэсийн баяжмал, 13 машин төмрийн хүдрийг экспортолжээ.

Энэ нь оны эхнээс 25.9 сая тонн нүүрс,1.2 сая тонн зэсийн баяжмал, 7.3 сая тонн төмрийн хүдэр экспортолсон байна.

Гашуунсухайт боомтын тухайд  Хятадын  Ганц мод боомт  2020 оны арваннэгдүгээр  сарын 12- ны өдрөөс эхлэн задгай талбайд нүүрс буулгахгүй гэсэн шийдвэр гаргасан тул 3 аж ахуйн нэгж шинээр битүү агуулах барьж, нүүрс буулгалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Шивээхүрэн боомтын тухайд  бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн өдрүүдэд хил нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоо болон экспортлогдсон нүүрсний жингийн хэмжээг өмнөх өдөртэй харьцуулахад буураагүй гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаа хэвийн явагдаж буй аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top