Дорноговь аймгийн зарим сумдад ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19

Дорноговь аймагт өнөөдөр (2020.11.19) коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн тул дам хавьтлын байршлыг тогтоох зорилгоор аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өнөөдөр 16:00 цагаас эхлэн Айраг, Даланжаргалан, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдын нутаг дэвсгэр дэх бүх төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо.

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай Засаг даргын захирамжид дараах шийдвэрүүд багтжээ. 
 

  • Аймаг, сумын доторх болон орох, гарах иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох,
     
  • Өвчлөлийн тархалтын байдлыг тогтоох, илрүүлэх хүртэлх хугацаанд халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөн, гэрээсээ гарахгүй байх, мэргэжлийн байгууллага, албан хаагчдаас тавьж буй шаардлагыг бүрэн биелүүлж, иргэний журамт үүргээ биелүүлэх,
     
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, түлээ нүүрсийг хүргэлтийн үйлчилгээгээр шуурхай зохион байгуулах,
     
  • Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахал илэрсэнтэй холбогдуулан авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгож, шуурхай арга хэмжээ авч ажиллах.
     

Top