Ипотекийн зээлтэй ИРГЭДИЙН АНХААРАЛД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 11 сарын 19


“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-иас Ипотекийн зээлтэй иргэдэд хандан өнөөдөр (2020.11.19) МЭДЭГДЭЛ гаргалаа.

Мэдэгдэлд, 

"Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны Ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсантай холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн тул Та бүхэн дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой.

Холбоос http://www.mik.mn/mn/m299/news1102

Жич: Бусад банкууд онлайнаар хүсэлт авч эхлэхэд эргэн мэдээлэх болно" гэжээ.

ЗЭЭЛИЙН ГЭРЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ХҮСЭЛТИЙГ ЗӨВШӨӨРСӨН БАНКУУД
 

  1. Худалдаа хөгжлийн банк
  2. Төрийн банк
  3. Хаан банк
  4. Голомт банк
  5. Хасбанк

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.3) 2020 оны 11 сарын 19

Капитрон банк яах вэ?

0  |  0
vv(64.119.16.5) 2020 оны 11 сарын 19

sain

0  |  0
Top