Дархан-Уул аймгийн Онцгой комисс Шуурхай мэдээлэл (2020.11.19, 21:30) хийлээ.
Үдээс хойш 17:00 цагийн байдлаар коронавирусний бүртгэгдсэн тохиолдол тус аймагт 11 байсан бол 21:00 цагийн байдлаар 13 болж, хоёроор нэмэгдсэн байна.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр "Дарханд алдсан халдварын голомт Салхит өртөөнд байгааг тогтоосон. Өнөө шөнө 00:00 цаг гэхэд Салхит өртөөний бүх иргэдийг шинжилгээнд хамруулж дуусгаад, гэр гэрт нь тусгаарлана. Агаар сайтай учраас гэртээ байх нь тохиромжтой гэж үзсэн. Нэн яаралтай Дархан-Уул аймгийн ИТХ-г зарлан хуралдуулж, Засаг даргын нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна" гэлээ.
2020.11.19-ний 21.00 цагийн байдлаарх дотоодын халдварын нөхцөл байдал (Нийт 87)
2020.11.19-ний 11.00 цагийн байдлаарх халдварын тоог сануулъя.