Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймаг, нийслэлийн ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж гүйцэтгэсэн талаар Шадар сайд Я.Содбаатар мэдэгдлээ.
Хяналт, шалгалтад аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа ахуйн болон урьдчилан цэвэрлэх байгууламж 35 хамрагдсан ба Туул голын тогтоосон 8 цэгээс дээж авч хими, нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгчээ.
Хяналт шалтгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн улсын алах байцаагчийн албан шаардлага 21, улсын ахлах байцаагчийн зөвлөмж 5, шинжилгээний дүнд үндэслэн улсын ахлах байцаагчийн дүгнэлт 28-ыг гарган, холбогдох газруудад өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Мөн төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас сар бүр, ХӨСҮТ-ийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн бохир уснаас 7 хоног бүр хими, нян судлалын шинжилгээнд хамруулан үнэлгээ дүгнэлт өгч ажиллаж байгаа аж.
Нийслэл, аймаг, сумын ундны усны эх үүсвэрийн уснаас 1452, байгууллага, аж ахуйн нэгж , иргэний хувиараа гаргасан 396 худгийн ус нийт 1848 дээж авч нян судлалын шинжилгээнд хамруулахад 207 ба 11.2%-д ундны усны стандартын шаардлага хангахгүй гарсан байна.
Туул голын 8 цэгээс авсан дээжинд хийсэн нян судлалын шинжилгээгээр Туул голын Уу булангийн хэсэгт маш цэвэр, Налайх, Баянзүрх, Зайсангийн гүүр орчим цэвэр, Сонсголон, Биокомбинат, Шувуу, Аптанбулагийн орчим их бохирдолттой ангилалд хамрагдаж байна гэв.