ШУУД: Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол 555 боллоо

2020 оны 11 сарын 20

ЭМЯ-аас коронавируст халдварын талаарх ээлжит мэдээллийг хүргэж байна /2020.11.20, 11:00 цаг/

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 218 улс оронд өнөөдрийн байдлаар 55,9 сая хүн коронавируст халдвараар өвчлөн, 1,3 сая хүн эндэж, 39,6 сая хүн эдгэрчээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд шинээр 594 мянган хүн коронавируст халдвар авсан байна. Үүнийг өнгөрсөн өдөртэй харьцуулбал халдвар 52 мянган хүнээр, нас баралт 769 хүнээр нэмэгдсэн байна. Энэ мэдээллээр харахад дэлхий дахинд коронавирусний халдварын тархалт өндөр хэвээр байна.

Харин Монгол Улсын хувьд халдвар авсан хүний тоо 555 боллоо. Энэ нь нийслэл Улаанбаатар болон таван аймагт кластер буюу багц хэлбэрээр өвчлөл бүртгэгдсэн байна. Нийслэл хотод өвчлөл гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн эмч нар голомтын хоёр обектод 1299 мкв талбайд эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн тусгай дугаарын 119, 1800, 18002000 гэсэн утсуудад 4600 иргэн хандаж коронавируст халдвар болон эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зөвлөмжийг авсан байна. Эмнэлэг бол эрсдэлтэй орчин учраас иргэд аль болох эмнэлэгт очихоос татгалзаж, дээрх утсуудаар зөвлөмж зөвлөгөө авах нь ихсэж байгаад таатай байна" гэв.

Мөн Эрүүл мэндийн яамы 3230 гэсэн 275 иргэн хандаж, коронавируст халдвар болон эмнэлэгийн тусламж үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авсан байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

 
Top