ШӨХТГ-аас Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт хяналт шалгалт хийж тус хорооллын Марал хүсний дэлгүүрт 420 төгрөгөөр зарагдаж байсан өндөгний үнийг 400 болгож буулгаж газар дээр нь зөрчлийг арилгуулжээ.
Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Шилмэл мөнх фарма” эмийн санд Монхимо 30 мл-тэй санитолыг 2000 төгрөгөөр худалдан борлуулж байсныг шаардлага тавьж үнийг 1600 төгрөг болгож буулгаж зөрчлийг газар дээр нь арилгуулсан.
Хэрэглэгчийн гаргасан “Хан-Уул дүүрэгт байрлах “Мөнх суварга” супермаркетад Баян, НВЦ-ийн өндөг 432 төгрөгөөр худалдаалагдаж байна” гэх гомдлын дагуу шалгахад задгай өндгийг 390 төгрөгөөр, савласан /пакеттай/ 10 ширхэгтэй өндгийг 4320 төгрөгөөр худалдаалсан болох нь тогтоогдсон. Савласан өндөгний үнийг бууруулж 10 ширхэгтэй савласан өндгийг 4100 болгохоор кассын программд өөрчлөлт оруулж, газар дээр нь шийдвэрлэсэн.
Хяналт шалгалтанд 24 эмийн сан хамрагдсанаас 10 эмийн санд спирт дууссан байна. Амны хаалт, гар ариутгагчийн нөөц хангалттай байна. Нэг удаагийн амны хаалт 300-550 төгрөгийн хооронд байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хороололд байрлах 5 хүнсний дэлгүүр, 2 махны дэлгүүрт гурилын нөөц бага, зарим дэлгүүрт гурил огт байхгүй байна.
Хяналт шалгалтанд хамрагдсан зарим жижиг дэлгүүрүүдэд хүнсний бараа, бүтээгдэхүүний түгээлтийг шөнө хийсэн.
“Хэрэглэгчийн мэдээллийн төв”-ийн 115 утсанд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цагийн байдлаар 115 утсанд 45, чатботоор 11 нийт 56 иргэн өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүн буюу мах, гурил, будаа,цагаан идээ, маск үнэ нэмэгдсэн талаар гомдол мэдээлэл өгөхөөр хандсан байна.
Өдөр тутмын хяналт шалгалт хийснээр махны дээд үнийг 12500 төгрөгт барьж ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 16 )
Ямар мундаг ажил хийгээ вэ? Дэлбэ загнаад л үнийг нь буулгаад яваам байшд. Ичиж үхлээ. Та нар 10, 20 төгрөгний хэрүүл хийж, улсаас цалинжиж явдаг ямар завтай улс вэ? Тийм мундаг юм бол тэр Мах импексийн аймшгийн үнэтэй махан бүтээгдэхүүнд үнэ тогтоогооч, тэр гадаадын үнэтэй жимс ногоо, жүүсэнд үнэ тогтоогооч. Хэдэн зуун мянгын үнэтэй эм тариа, уурагт үнэ тогтоогооч. Мобиком, Юнителийн төлбөрийг төд байлга гэж загнаач.
420 gaigyi bn end 480 bolson bn
Номинд 650төг бхчүүлээ
Наадам центрт бас Хурдын Цэнгэлдэх супермаркет аймаар үнэтэй. 10 савласан өндөг4760 гэж бсан .
бөмбөгөрт 400 т бна лэээ
Orgio unee byylgaach shulnii yasaa 2000 bolgooch!!!
буянт ухаа 2ын днлгүүрүүд банана дэлгүүр мишээл зэрэг дэлгүүрүүд үнэ нэмсэн жишээ нь банана дэлгүүр төмс 650 700 bбайсан одоо 900 gadil 3900 baisan 4900 bolson
Har horin zah deer undug 400 bnlee hudaldagchid 10 tugrug hangalttai bishuu shulaachid \n
Гэрэл худалдааны төвд өндөг 500 төгрөг байна БАГАНУУР
450 bga
Үнэхээр хямд үнээр авах нь ард түмэнд хэрэгтэй. Гэхдээ энэ чинь социалист нийгэм биш гэдгийг хүмүүс бодож байгаагаасай.
Sapporo minii delguurt 460 ba
Буянт-ухаа 1хороололын 709 байрны цэлмэг дэлгүүрын өндөг 470 гэнэ юмныхан үнэ арайл үнтэй саримас 64000 гэнэ энэ дэлгүүрыг шалгамаар бга
450tai bn ondor
Өнөөдөр Алтай хотхоны Эфес-с 10ш савласан Баян өндөг 4320р бичсэн бна лээ ш дээ.
10 дугаар хороололын Сүү, цагаан идээ зардаг дэлгүүрт өндөгийг 450₮-өөр зарж байна лээ. Үнэ нь тийм биш юм уу?